БНАСАУ-д үзэл суртлын зурагт хуудас хулгайлах гэж оролдсон хэргээр баривчлагдсан АНУ-ын коллежийн оюутан Отто Уормберын амь насанд аюул учиржээ. Хойд Солонгосын эрх баригчид түүнийг өнгөрсөн мягмар гаригт сулласан боловч биеийн байдал нь муудсан учир арга буюу эх оронд нь буцаасан байна.
Тэрээр өчигдөр гэртээ ирэхдээ ухаангүй ирсэн бөгөөд одоогоор нүдээ л нээгээд байгаа аж. Уормберыг гэрт нь авчирсны дараа “Cincinnati Medical Center-т хүргэсэн бөгөөд эмч нарын хэлж буйгаар түүний биед ямар нэгэн зодуур, хүчирхийлэл үйлдсэн гэсэн шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа ч нарийн шинжилгээгээр тархиных нь бүхий л хэсэгт эд эсийн үхжил асар өргөн цар хүрээнд явагдсан байгааг тогтоож, цаашлаад зүрх, уушгины зогсонгошил явагдаж байгааг оношилжээ.
Отто Уормбер өнгөрсөн онд Хойд Солонгост хөдөлмөрийн чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн ял авсан юм. Шүүх хурлын дараа түүнд “ботулизм” хэмээх нэг төрлийн хоолны хор өгсөн гэгдэж байгаа бөгөөд тэр цагаас хойш сэрэлгүй унтсаар байгаа аж. Гэсэн хэдий ч эмч нар түүнээс “ботулизм”-тай холбогдох ямар ч ул мөр олж тогтоогоогүй гэсэн байна.
Тэрээр баривчлагдсаныхаа дараа ар гэр нь хүнд байдалд орсон учир найзынхаа хүсэлтээр энэ үйлдлийг хийсэн гэж ярьж байжээ. Түүний найз Уормбер амлахдаа зурагт хуудас олж ирвэл $10,000-ын үнэтэй хуучин машинаа өгнө, хэрэв үүнийхээ төлөө баривчлагдаж Хойд Солонгост үлдвэл ар гэрийнхэнд нь $200,000-ыг буяны сангаас өгүүлнэ гэсэн аж.