Үндэсний их баяр наадмаар хоол хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн зөвшөөрөл хүссэн материалыг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ.
Материалыг энэ сарын 27-н хүртэл дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авах юм байна.
Энэ жил хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 аж ахуй нэгж, хувь хүн ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлнэ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар согтууруулах ундаа ,тамхи, халаасан болон нөөшилсөн хоол, түргэн муудах майонез, өндөг, хиам оролцуулсан бүтээгдэхүүн борлуулахыг хориглолоо.
Мэргэжилтнүүд үйлчилгээ эрхлэх хүсэлт ирүүлсэн иргэдийн борлуулах бүтээгдэхүүнд шинжилгээ хийх бөгөөд хуушуур борлуулах зөвшөөрлийг аж ахуй нэгжүүдэд олгох аж.
Баярын өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид худалдаа эрхлэгчдэд тогтмол хяналт тавих юм байна. Харин зөвшөөрөлгүй худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг хураан авч, хуулийн дагуу торгууль ногдуулахыг анхаарууллаа.