Хятадаас орж ирсэн үхлийн аюултай хортой шоргоолжны тухай Японы хэвлэлд гарчээ. Энэ тухай Saihnaa Muugii гэх фэйсбүүк хэрэглэгч олон нийтэд сэрэмжлүүлсэн байна. Уг шоргоолж нь 2.5х6 мм ийн том биетэй бөгөөд хатгуулсан тохиолдолд гүвдрүү үүсч загтнадаг аж.
Сэрэмжлүүлэг хүргэж, энэхүү мэдээллийг олон нийтэд түгээхийг хүссэн фэйсбүүк хэрэглэгч мэдээлэлдээ ийнхүү дурьджээ. Тэрбээр “Хил, гааль, Мэргэжлийн Хяналт, Төр засгийн анхааралд СОС!!!!!!
Хятадын Гуанжоу мужаас ирсэн контайнер дотроос үхлийн аюултай хорт шоргоолж Японы Кобэд ирсэн нь Япончуудыг сандаргаж байна. Галт шоргоолж алуурчин шоргоолж гэж нэрлэдэг юм байна.Хил гааль мэргэжлийн хяналтын ажилтнууд анхааралдаа аваасай. Энэ хорт шоргоолж хүний гарруу хатгахад л агшин зуур хордлого бүх биеэр тархаж улмаар хоолой боогдох, шоконд орох хэлбэрээр хүндэрч үхүүлдэг байна.
Энэ шоргоолжинд хатгуулж зөвхөн энэ онд АНУ-д 100 гаруй хүн үхсэн байх юм. Япончууд асар хурдан арга хэмжээ авч байгаа юм байна. Манайх Гуанжоугаас бүх л хоол хүнс мебэль барилгын материал гээд зөөдөг. Анхаараарай, Та минь ээ. Сонгуулийн солиорол шархны халуун болж өргөжих вий дээ. Хүн бүхэн энэ мэдээллийг тараана уу Шейр!” гэжээ.