Хойд Солонгос “Scud” загварын пуужин хөөргөсөн гэв

2017-05-31 08:061min0
0220

БНАСАУ “Scud” загварын пуужин хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээллээ. Тус мэдээлэлд “Урьдчилсан байдлаар Scud ойрын тусгалын пуужин байх магадлалтай байна” гэжээ. Энэхүү мэдээллийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Чэ Инд яаралтай дуулгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг хуралдуулсан байна.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны мэдэгдэлд “Энэхүү алхам нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зохих тогтоолыг зөрчсөн нь илт бөгөөд Солонгосын хойгийн төдийгүй дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлсэн үйлдэл боллоо” гэж тэмдэглэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй