Аргын тооллын тавдугаар сарын 31-н Буд гариг. Билгийн тооллын 6-н. Өдрийн наран 05:09 цагт мандан 20:30-д жаргана.
Үнэг одтой шар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулгай, бич, тахиа болой. Хол газар явхаар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.