updown2017-08-11 09:15
-Рябков.jpg
1min0
АНУ-ын хоригийн  хариуд нь Орос өөрийн эдийн засгийн долларын хамаарлаа багасгана гэж «Международная жизнь» (“Олон улсын амьдрал”) сэтгүүлд ярилцлага өгөхдөө Оросын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков хэлжээ. Эдийн засаг өөрийгөө сайн ба муу талаас нь харуулах болно. Бид мэдээжэээр, импортыг орлуулахтай холбоотой ажлаа Америкийн төлбөрийн системээс хамааралтай хамаарлаа буулгаж, төлбөр тооцооны валют болсон доллараас татгалзах […]

updown2017-08-11 08:25
island.jpg
1min0
БНАСАУ Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад дундын тусгалтай пуужингаар харвана гэж дахин сүрдүүллээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын цэргийнхэн дундын тусгалтай “Хвасон-12” дөрвөн баллистик пуужинг Японы Шимано, Хирошима, Коти мужуудаар дайруулан 1065 секундын дотор 3356 км нисгээд Америкийн Гуам дахь баазаас 30-40 км-т унагана гэж тооцоолжээ. Тэд наймдугаар сард дундуур цохилт хийхээр […]

updown2017-08-11 08:17
anu-2.jpg
1min0
АНУ-ын Сангийн яам лхагва гарагт Венесуэлийн хоригийн жагсаалтаа нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү жагсаалтад Үндсэн хуулийн ассамблейн зургаан гишүүн багтсан байна. Тэдний дунд Боливарын Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дүү Адан Чавес байгаа аж. Үүнээс гадна Үндэсний гвардын отрядын командлагч Бладимир Умберто Луго Армас, Үндэсний сонгуулийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Таня Д’Амелио нар багтжээ. […]

updown2017-08-10 10:10
dollar.jpg
1min0
Өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын иргэдийн зээлийн картаар зээлсэн мөнгөн дүн анх удаа нэг их наяд ам.доллараас давжээ. Өмнөх дээд амжилт 2008 оны хямралын өмнөхөн тохиож байсан юм. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр зээлийн дүн ийнхүү өссөн нь “Citigroup”, “JPMorgan Chase & Co” зэрэг томоохон зээлдэгчдийн дундах өрсөлдөөнтэй холбоотой гэнэ. Тэд үйлчлүүлэгчид, зээлийн картынхаа тоог нэмэх бодлого баримталжээ.

updown2017-08-10 09:49
anu-1.jpg
1min0
Хойд Солонгос улс Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад пуужингийн цохилт хийнэ гэж АНУ-ыг сүрдүүлжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын Зэвсэгт хүчин “Хвасон-12” дундын тусгалтай баллистик пуужингийнхаа тусламжтайгаар Гуамын ойролцоох дүүргүүдэд цохилт үзүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ. Төлөвлөгөөг судалж, боловсруулсны дараа Хойд Солонгосын дээд командлалд шилжүүлэх юм байна.

updown2017-07-30 15:03
-оролдох.jpg
1min0
Хавайн нийслэл Хонолулуд явган зорчигчид зам хөндлөн гарахдаа мессеж бичих, утсаар ярих зэргээр гар утсаараа оролдвол эхний удаад 15-35 ам.доллараар торгох шийдвэр гаргажээ. Хэрэв давтан зөрчил гаргасан тохиолдолд 99 ам.доллар хүртэл торгууль ноогдуулахаар шинэ хуулийн төсөл боловсруулсан байна. Анхаарал болгоомжгүй байснаас үүдэлтэй осол гэмтлийг бууруулах зорилготой энэ хууль ирэх аравдугаар сард хэрэгжих аж. АНУ-д   2000-2011 […]

updown2017-07-26 06:58
Iran.jpg
1min0
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн хөлөг онгоц өчигдөр Персийн булангийн ойролцоо явж байсан Ираны хөлөг онгоц руу анхааруулах дохио өгч гал нээжээ. Харин Ираны хөлөг онгоц радио дохиог үл тоомсорлон, Америкийн хөлөг онгоцонд аюултай байдлаар ойртож ирсэн байна. Үүнийг Америкийн тал тус хөлөг онгоцны баг мөргөлдөх эрсдэлтэй аюултай байдлыг үүсгэлээ гэж дүгнэжээ.  

updown2017-07-24 10:44
.jpg
1min0
АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарганы холбооны тэргүүлэгч генерал Жозе Данфорд бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ ОХУ нь Умад Солонгос, Иранаас ч илүү аюултай гэжээ.  Түүний үзэж байгаагаар Вашингтонд заналхийлж буй бүх улс орнуудын дундаас цэргийн салбарт хамгийн их чадавхитай нь Орос улс гэнэ. Тэрбээр дээрх мэдэгдлийг Колорадо муж улсын Аспен хотноо болсон аюулгүй байдлын бага хурал […]

updown2017-07-19 15:35
.jpg
1min0
АНУ-ын Тагнуулын төв газар 1960-аад онд гадаадын удирдагчдын яриаг тагнах зорилготой нэгэн онцгой муур бэлтгэж байжээ. Хүлээн авалт зэрэг арга хэмжээний үеэр муужгай танхимаар сэлгүүцэн онилсон “бай”-ны хажууд суух ёстой бөгөөд гавлын ясанд нь радио долгион хүлээн авагч, чихэнд нь бичил дуу хураагуур суулгасан  аж. Тэр амьтаныг “акустик муужгай” хэмээн нэрлэжээ. Харамсалтай нь “тагнуулч” муужгай […]

updown2017-07-17 13:32
maken.jpg
1min0
АНУ-ын сенатор Жон Маккейн Аризона мужийн нэгэн эмнэлэгт мэс засалд оржээ. Эмч нар түүний зүүн нүдэнд цус хурсан байсныг хөнгөн мэс заслаар  амжилттай авсан байна. Сенатор тус мужид долоо хоног орчим эмчилгээ хийлгэснийхээ дараа ажилдаа орох гэнэ. Энэ долоо хоногт төлөвлөгдөөд байсан Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хуулийг  зогсоох санал хураалтыг Жон […]