БНАСАУ Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад дундын тусгалтай пуужингаар харвана гэж дахин сүрдүүллээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын цэргийнхэн дундын тусгалтай “Хвасон-12” дөрвөн баллистик пуужинг Японы Шимано, Хирошима, Коти мужуудаар дайруулан 1065 секундын дотор 3356 км нисгээд Америкийн Гуам дахь баазаас 30-40 км-т унагана гэж тооцоолжээ. Тэд наймдугаар сард дундуур цохилт хийхээр төлөвлөөд буй бөгөөд Ким Чен Унд танилцуулсны дараа эцсийн шийдвэрээ гаргана гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн