Ираны Ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчийн гурван албан тушаалыг эмэгтэйчүүдэд хуваарилжээ

2017-08-11 08:301min0
iran

Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Засгийн газрын өндөр албан тушаалд гурван эмэгтэйг томиллоо. Нэр дэвшигчдийн үүрэг хариуцлага, мэргэжил, туршлагыг харгалзан албан тушаалд томилж буй гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх зүйн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Лая Жунейди, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаарх дэд ерөнхийлөгчөөр Масуме Эбтекар нар ажиллахаар болжээ. Харин Ерөнхийлөгчийн иргэдийн эрх зүйн асуудал эрхэлсэн туслахаар Шахиндохт Молдаверди ажиллах юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй