АНУ-ын хоригийн хариуд нь Орос өөрийн эдийн засгийн долларын хамаарлаа багасгана гэж «Международная жизнь» (“Олон улсын амьдрал”) сэтгүүлд ярилцлага өгөхдөө Оросын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков хэлжээ. Эдийн засаг өөрийгөө сайн ба муу талаас нь харуулах болно. Бид мэдээжэээр, импортыг орлуулахтай холбоотой ажлаа Америкийн төлбөрийн системээс хамааралтай хамаарлаа буулгаж, төлбөр тооцооны валют болсон доллараас татгалзах замаа идэвхжүүлнэ” гэж тэр хэлсэн байв.
Мөн Сангийн сайд асан, өдгөө Стратегийн бүтээмжийн төвийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан Алексей Кудрин “Орос олон жилийн турш хоригт байх бөгөөд тэр нь эдийн засгийн өсөлт ба хөрөнгө оруулалтыг хязгаарлах учраас улс орнуудын хоорондын зөрөөг улам нэмэгдүүлнэ” гэжээ.
Гуравдугаар сард Төв банкны Ерөнхийлөгч Эльвир Набиуллина SWIFT системээс тусгаарлан бусад элдэв хоригийн тохиолдолд төлбөрийн системийн ажиллагааны бүх нөхцөл бий болсон гэсэн юм.
М.ЭРДЭС