Америкийн нийгэм хэтэрхий их мансууруулагчтэй эм хэрэглэж байна хэмээн Ерөнхийлөгч үзсэн байна. Эмийн опиоидыг хэтрүүлэн хэрэглэх болсон нь АНУ-ын хамгийн том асуудал болоод байгааг Дональд Трамп мэдэгджээ. Мөн тэр энэ хямралаас салах асуудлаар зөвөлгөөн явуулна гэж хэлжээ.
Наймдугаар сарын 8-нд Дональд Трамп
— Өнөөдөр 5:00 цагт би манай орны том асуудал болсон опиоидын хямралын талаар том зөвөлгөөн явуулна хэмээн жиргэжээ.
Опиоидууд нь хүчтэй мансууруулагч бүхий эм юм. Эдгээр эмийн үйлчилгээг заримдаа опим гэх мансууруулагч хэрэглэсэнтэй адилтган үздэг. АНУ-ын мансууруулалтын асуудлын үндэсний хүрээлэнгийн мэдээгээр Цагаан ордон улсдаа онцгой байдлын дэглэм зарлахаар шийдсэн гэнэ. Статистикийн мэдээгээр хоёр сая орчим америкчууд хуулийн үндсэн дээр опиодыг хэрэглэдэг бөгөөд гэх мансууруулагч болгон ашигладаг ажээ.
М.ЭРДЭС