АНУ-ын Сангийн яам лхагва гарагт Венесуэлийн хоригийн жагсаалтаа нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү жагсаалтад Үндсэн хуулийн ассамблейн зургаан гишүүн багтсан байна. Тэдний дунд Боливарын Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дүү Адан Чавес байгаа аж. Үүнээс гадна Үндэсний гвардын отрядын командлагч Бладимир Умберто Луго Армас, Үндэсний сонгуулийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Таня Д’Амелио нар багтжээ. Жагсаалтад багтсан хүмүүсийн АНУ-ын газар нутаг дээрх хөрөнгийг битүүмжилж, америкчуудыг тэдэнтэй ажил хэргийн ямар нэгэн холбоо тогтоохыг хориглосон байна.