Хятадын Сычуань мужийн газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийн тоо 343 болж нэмэгджээ. Энэ талаар орон нутгийн аврах албаны мэдээлэлд үндэслэн CGTN суваг мэдээлсэн байна. Түүнчлэн 19 хүн амиа алдсан байна. Тус мужид энэ сарын 8-нд 7.0 магниутдын хүчтэй газар хөдөлж, гамшгийн бүсээс 30 мянга гаруй жуулчныг нүүлгэн шилжүүлсэн билээ.
Америкийн зарим хэвлэл Хятадад болсон газар хөдлөлтийг Хойд Солонгосын цөмийн ээлжит туршилт байж болзошгүй гэж үзэж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хизер Науэрт лхагва гарагт болсон хурлын үеэр мэдэгдсэн байна.