selenge.jpg
updown2017-10-19 12:481min0
Аравдугаар сарын 19-нд шөнийн 01.30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 4 км зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн бөгөөд тус сумын засаг захиргаа дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган сумын төвийн барилгад цууралт өгсөн эсэхийг шалгасан байна. Шалгалтаар эвдрэл гэмтэл гараагүй байжээ. Одон орон геофизикийн хүрээлэнгээс гаргаж буй судалгаагаар жил ирэх […]

gazar-hudlult.jpg
updown2017-10-01 11:101min0
“Earth and Planetary Science Letters” сэтгүүлд нийтлэгдсэн эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүлэлд ойрын хугацаанд Чилийн нийслэл Сантьяго хотод хүчтэй газар хөдлөлт болох талаар бичигджээ. Тус нийтлэлд Шинэ Зеландын Кентербери их сургуулийн  геологч Дэвид Якобсон: “Өмнөд Америкт газар хөдлөж буй шалтгаан нь далайн газрын гадаргын Наска хавтан тивийн доогуур жилд 80 миллиметрын хурдтайгаар шурган орж байгаагаас үүсдэг […]

MEKe.jpg
updown2017-09-21 11:301min0
[starbox] -Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Мексикт 248 хүн амиа алдаад байна- Мексик улсын түүхэнд тэмдэглэгдэх хүчтэй газар хөдлөлт болж, асар их хэмжээний хохирол амсчээ. Орон нутгийн цагаар мягмар гарагийн 13:14 цагт болсон, 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 248 хүн амиа алдсан талаар Үндэсний осол, аврах албаны тэргүүн Луис Фелипе Пуэнте […]

-хөдлөлт.jpg
updown2017-08-28 14:231min0
Папуа-Шинэ Гвинейн эргээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлт Лоренгау хотоос зүүн хойш 115 км-т болсон бөгөөд голомт нь 10 км-ийн гүнд мэдрэгджээ. Одоогоор хохирлын тухай мэдээлэл ирээгүй байна.

gazar-hudlult.jpg
updown2017-08-11 08:151min0
Хятадын Сычуань мужийн газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийн тоо 343 болж нэмэгджээ. Энэ талаар орон нутгийн аврах албаны мэдээлэлд үндэслэн CGTN суваг мэдээлсэн байна. Түүнчлэн 19 хүн амиа алдсан байна. Тус мужид энэ сарын 8-нд 7.0 магниутдын хүчтэй газар хөдөлж, гамшгийн бүсээс 30 мянга гаруй жуулчныг нүүлгэн шилжүүлсэн билээ. Америкийн зарим хэвлэл Хятадад болсон газар хөдлөлтийг […]

-хөдлөлт.jpg
updown2017-07-05 11:381min0
Өчигдөр  (2017.07.04) Өмнөговь болон Баянхонгор аймагт хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ мэдээлэв. Газар хөдлөлт өглөөний 09:40 цагт Өмнөговь аймгийн Сэврэй сум Сайншанд багийн “Цагаан толгой” гэдэг газар 3.5 магнитудтай мэдрэгдсэн бол Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баян-Айраг багийн “Зоогийн зуух” газарт 11:34 цагт 4.5 магнитудын чичирхийлэл болжээ. Аймгуудын удирдлагуудын мэдээлснээр нутгийн иргэд хүчтэй газар хөдлөлтийг […]