“Earth and Planetary Science Letters” сэтгүүлд нийтлэгдсэн эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүлэлд ойрын хугацаанд Чилийн нийслэл Сантьяго хотод хүчтэй газар хөдлөлт болох талаар бичигджээ. Тус нийтлэлд Шинэ Зеландын Кентербери их сургуулийн геологч Дэвид Якобсон:
“Өмнөд Америкт газар хөдлөж буй шалтгаан нь далайн газрын гадаргын Наска хавтан тивийн доогуур жилд 80 миллиметрын хурдтайгаар шурган орж байгаагаас үүсдэг гурван үр дагаварын нэг юм. Наскийн энэ шургалтын хоёр дахь үр дагавар нь газрын хөрсний нягтралт ба Андын нурууны өсөлт болно. Гурав дахь шалтгаан нь Номхон далай дахь галт уулсын цуврал үүсэлт болох юм. Хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн хүчтэй 9.5 магнитуттай газар хөдлөлт 1960 онд Сантьяго хотоос 570 км-ын зайд гарч байсан” гэж санууллаа.
Кордильер бол 18 мянган км үргэлжилсэн 9-16 км-ын өргөнтэй, Юрийн галавын үеэр цэрдийн галавын сүүлд далайн ба эх газрын газрын хавтангуудын мөргөлдөөний үр дүнд үүссэн дэлхийн хамгийн урт нуруу юм. Одоогоор түүний гарлын талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн онол байхгүй. Газрын суурь тектоник хавтангуудын тооны талаар эрдэмтэд маргасаар л байгаа.
Энэхүү хавтангуудын мөргөлдөөний үр дагавар харин Хойд Америкийн оршин суугчдад жил бүр нөлөө үзүүлдэг байна. Тэдгээр хавтангуудын түлхэлцэлийн хүчний хуримтлал жил бүр газар хөдлөлтөөр илэрч байдаг аж. Хавтангуудын хүчний хурамтлалын ээлжилт чөлөөлөлт явагдах үзэгдэл Сантьяго хотын хязгаарт тохионо гэж Францын Страсбургийн их сургуулийн Эмиль Кляйны толгойлсон хэсэг эрдэмтэд үзэж байна.
Тэд 2015 онд Ильяпель хотын ойролцоо явагдсан 8.3 магнитуттай хүчтэй газар хөдөлтийн явцыг судалгаандаа ашиглаж энэхүү түгшүүрт давтамжийг тогтоосон гэнэ. Нэмж хэлэхэд Чилийн төвийн нутгаар 60-80 жилийн давтамжтай томоохон газар хөдлөлт болж байдаг аж. Жишээлбэл, 19880 болон 1943 онд Ильяпель хотод наймаас дээш баллын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Энэ хотоос өмнө зүгийн бүс нутаг бас л ийм давталтай газар хөдлөлттэй тулгарч байсан гэнэ.
Эх сурвалж: Earth and Planetary Science Letters