АНУ-ын Эрчим хүчний агентлаг нарны эрчим хүч цуглуулах, хадгалах, дамжуулах технологи дээр ажиллахад хүчийг армиасаа дайчлан татаж байна. Тус агентлагийн илтгэлд армийн бүтээж байгаа бүтээгдэхүүн нь ердийн арилжааны төслүүдээс үр дүнтэй болж байгааг тэмдэглэжээ гэж “Defense One” мэдээлэв. Ийм технологийг арми эзэмших нь цэргийнхний цахилгааны хэрэглээний хоисдлыг мэдэгдэхүйцээр бууруулах бөгөөд энэ технологийн хөгжилд чухал хувь нэмэртэй гэж Эрчим хүчний газар мэдээлэв.
Шинжээчид армид хамгийн шилдэг нарны зай шаардлагатай болох учраас хэрвээ армийн командлал ийм ажиллагаанд мөнгө гаргавал бүтээгдэхүүний чанар сайжирна. Армийн бүтээгдэхүүнийг энгийн салбарууд өргөнөөр ашиглаад эхэлбэл сэргээгдэх эрчим хүчний асуудлууд хурдан шийдэгдэх боломжтой гэж дүгнэсэн байна.
Фото: © Maj. Paul Greenberg
Эх сурвалж: “Defense One”