Гурван тамирчин дэлхийн чансааны эхний 100-д багтлаа

2017-10-01 11:001min0
sags

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрөлд өрсөлддөг тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. Эл чансаанд 520.000 гаруй тамирчин бүртгэлтэй байдаг бөгөөд манай улсаас  Г.Цэнгүүнбаяр, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нар эхний 100-д эрэмблэгдэв. Тэд хэдхэн хоногийн өмнө танхимын болон тулааны спортын Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ.

Манай улс сагсан бөмбөгийн чансаагаар эрс ахиж FIBA 3×3-ийн гишүүн 190 орноос 39 дүгээрт бичигдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй