АНУ-ын Индиана мужийн оршин суугч эмэгтэй гэртээ хоёр охиныг олон жил хорьж, нийгмээс тусгаарлаж байсныг цагдаа нар илрүүлэн шалгаж байна. Хорионд байсан өсвөр насны охидын нэг нь 15 настай  монгол хүүхэд байсан аж.  Цагдаагийн ажилтнууд энэ хэргийг анх илрүүлхэд охид маш их турж эцсэн байдалтай, хоол тэжээлийн дутагдалд орсон  19-15 насны хоёр охин байсан гэнэ. Тэдний том нь 19 настай хятад охин байжээ. Охидыг  Хүүхэд Хамгаалах Төвд байрлуулж, анхан шатны боловсрол олгож байгаа гэнэ.

Мэри  Хеллэр гэх эмэгтэй нь охидыг багад нь сургуулиас гаргаж өнөөдрийг хүртэл нийгмээс тусгаарласан нь үйлчилгээний байгууллагуудаар хэрхэн үйлчлүүлэхээ мэдэхгүй болсон байжээ. Тэднийг Анх тэднийг хоригдож байгааг илрүүлсэн эмэгтэй охидыг гэрийнх нь ойролцоох түргэн хоолны газарт оруулахад хэрхэн хоол захиалах, идэх аргаа мэдэхгүй байсан гэнэ. Энэ хэргийн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэгдүгээр сард ирснээр хэргийг шалгаж эхэлсэн байна.  Хеллэр одоо Адамс дүүргийн шоронд хоригдож байгаа аж.

By updown

2 thoughts on “Монгол охин АНУ-д олон жил гэрийн хорионд байжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн