Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өвсний алдагдлыг тэжээлээр нөхнө – updown.mn

Өвсний алдагдлыг тэжээлээр нөхнө

Манай улсад сүүлийн 59 жилд тохиогоогүй их халуун энэ жил тохиосноор ихэнх нутагт ган ганчиг нүүрлэсэн билээ. Цаг агаарын хэт их өөрчлөлтөөс болж өмнөх жилүүдэд 1.2-1.4 сая тонн өвс бэлгэдэг байсан бол энэ жил 850 мянга орчим тонн өвс бэлтгэнэ гэсэн тооцоо гарчээ. Дутагдаж буй 400 мянган тонн өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөхөөр болсон байна.

Энэ  онд тэжээлийн ургамлаас 47 мянган тонн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тонн буудай, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тонн буудай тус тус тэжээлд шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр 150 мянган тонн хүчит тэжээл, 100 мянган тонн гар тэжээл, 100 мянган тонн эрдэст тэжээл бэлтгэгдэж дээрх алдагдлыг нөхөх аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн