Монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө чадах чинээгээрээ зүтгэдэг хүмүүс. Тэгвэл хүүхдээ 18 нас хүрэхэд 1 сая биш 20 сая төгрөгийн хадгаламжтай болгохын тулд бид яах ёстой вэ. Сар бүр хэдий хэмжээний мөнгө хүүхдэдээ хураавал болох вэ. Ийм хэмжээний мөнгө хүүхдэдээ хуримтлуулж чадвал сургалтын төлбөрийг толгой өвдөхгүй төлөх, эсвэл бага хэмжээний бизнес эрхлэхэд нь хэний ч гарыг харахгүй дэмжлэг болох нь тодорхой юм.
Судалгаанаас үзэхэд 20 саяаас бага дүнтэй хадгаламж эзэмшигчдийн нийт хадгалуулсан мөнгийг хадгаламж эзэмшигчдийн тоонд нь хуваан үзэхэд ойролцоогоор 1 сая төгрөг байна. Энэ нь магадгүй сар бүр хүүхдийн дансанд орж буй 20.000 төгрөгийн үр дүн ч байж мэднэ. Ингээд доорх судалгаа, тооцоонд анхаарлаа хандуулна уу.
Хүснэгтээс харахад хэрэв таны хүүхэд өнөөдөр гурван настай бол та сар бүр 31,000 төгрөг түүний хадгаламжинд хийх ёстой гэсэн үг. Үр хүүхэддээ хураасан бүхэн арвижиж, хүссэн үр дүндээ хүрэх болтугай.
Эх сурвалж:mungu.mn