1. “Би боловсролын сайдад сануулсан. Хэрвээ Та энэ бодлогоо үргэлжлүүлбэл, ирээдүйд тэнэгүүдийн улс орныг л хүлээн авна шүү. Тийм улсыг захирахад хялбар. Гэхдээ тэр улсад ямар ч ирээдүй байхгүй! гэж хэлсэн”. Энэ бол Сергей Петровичийн АИФ сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн үг.

Оросын оюун санаа, ёс суртахуун, соёлын асуудал түүний хувьд эрхэм чухал сэдэв юм. Нобелийн шагналт физикч-эрдэмтэн Петр Леонидович Капицагийн хүү, алдарт сурган хүмүүжүүлэгч Сергей Петрович Капицаг бидний ихэнх нь сайн мэддэг, түүний талаар нэмж танилцуулах шаардлага үгүй билээ.

Сергей Петровичийн хэлсэн үгийг харьцуулан харцгаая. Өнөөдөр байдал ямар байна? Ном технологижож гар утасны аппликейшн болсон нь дэвшил. Гэсэн хэдий ч 2016 оны босгон дээр оросын залуу үе сонгодогуудыг маш чамлалттай уншиж байна. Тэд үзэг бариад бэхээр гаргацтай бичиж чадахгүй байна.

Гар утасжсан мэдээллийн эрин зуун өөртөө итгэлтэй байдлыг бий болгож, бодит байдлыг маш хурдан орлох боломж өгч байгаа ч сэтгэл хөдлөл, мэдрэмжийн орон зай хязгаарлагдаж байна. Энэ дижитал ертөнц өөрөө хөлдүү толгойтой, хуурамч “дэвшилтэт” хүмүүсийг олноор нь төрүүлж байна. Ийм маягаар Сергей Петрович орчин үеийнхний тухай бодлоо нийгэмд цөөнгүй хүргэсэн.

Жишээ нь, 2009-2016 онд юу хэрхэн өөрчлөгдсөн болохыг, үүнд бид санаа зовох ёстой юу үгүй юу. Өнөөгийн Орос оронд бүх зүйл тааруу байгаа юу үгүй юу гэдгийг үнэлэн харах үүднээс энэ удаа аугаа сэтгэгчийн яринаас хамгийн чухал хэсгийг түүвэрлэн хүргэж байна.

Оршил

2009 онд Бүх Оросын олон нийтийн судалгааны төв (ВЦИОМ) нэгэн судалгааг хийсэн юм. Судалгааны хариу ядаж л Соёлын болон Боловсролын гэсэн хоёр яам бүх “дохиоллоо”-аа асааж Засгийн газрын хурлыг яаралтай зохион байгуулах хэмжээний ноцтой гарсан билээ. Учир нь Оросуудын 35 хувь нь огт ном уншдаггүйг (ВЦИОМ) тогтоосон байлаа.

Орос орон Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын уриалга болгож буй инновацийн хөгжлийг үнэхээр сонгосон юм бол оросын шинэ үе, залуус заавал уншдаг л байх учиртай шүү дээ. Нийт хүн амын гуравны нэгээс илүү нь жилд ядаж нэг ном гартаа бариагүй тохиолдолд инноваци, шинжлэх ухааны ололтууд, нанотехнологийн хөгжил цааш яригдана гэж үү!

Орос ороныг тэнэгүүдээр дүүргэж байна

“ВЦИОМ”-ын санал асуулгын дүн 1994-2009 он буюу өнгөрсөн 15 жилийн турш бид яг юунд зорьж байсны эцсийн дүгнэлтийг хэлж өгч байна. Энэ дүн улс орон тэнэгүүдээр дүүрснийг л харуулсан. Хэрэв Орос энэ маягаараа цааш явах юм бол 10 жилийн дараа гэхэд гартаа хаа нэг ном барьдаг хүн үлдэхгүй. Тэр үед бид удирдан захирахад амархан, нөөц баялагийг нь сорон авахад хялбар болсон ийм улс орныг л харж байх болно. Харин ИЙМ УЛС ОРОНД ИРЭЭДҮЙ ГЭЖ БАЙДАГГҮЙ БИЛЭЭ!

Бидэнд үг төдийгүй үйлдэлдээ бүрэн завсарлага авах цаг болжээ! Хүн бүр л инноваци-(өөрчлөн шинэчлэлтийн) тухай ярих юм. Тэгсэн хэрнээ энэ тунхаглалаа ажил хэрэг болгох юу ч хийхгүй байна. Хүмүүс “Би их ажиллаж байна, хэзээд нь унших билээ” гэсэн тайлбарыг  өгдөг болжээ. Манай үеийнхэн багагүй ажиллаж байлаа. Гэхдээ л унших цаг хэзээд олддог байсан. Тэгээд ч хөдөлмөрийн бүтээмж нь өнөөгийнхөөс хавьгүй өндөр байсан юм.

Хүн яагаад унших ёстой вэ?

“Яагаад бүх хүн заавал унших ёстой юм бэ?” гэж Та асуух байх. Дахин нэг жишээ хэлж өгье. Сармагчин ба хүний организм бүх шинжээрээ хоорондоо адилхан байдаг. Харин сармагчингууд уншдаггүй, хүн ном уншдаг. Соёл, оюун ухаан бол хүнийг сармагчингаас ялгадаг үндсэн гол ялгаа юм. Харин оюун ухаан нь мэдээлэл солилцоо болон хэл ярианд суурилдаг. Тухайлбал ном үүнийгээ хөгжүүлэх гарц нь болж өгдөг.

Аман домгийн эрин цаг Гомерийн үед хүмүүс тойрч суугаад ахмадуудаасаа өнгөрсөн эрин үеүүдийн үлгэр домгийг уран сайхнаар яриулдаг байж. Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болох үед захидал гарч ирсэн. Үлгэр домог, аман зохиол тэгэхэд бүдгэрсэн. Харин унших, бичих соёл бүдгэрчээ. Тэгэхээр одоо хүмүүс зуун зууны захиа даалгавар, захидал харилцааг ирээдүйд дамжуулах зорилгоор ямар нэгэн зүйл барьж авах хэрэгтэй байгаа биз. Үгүй ядаж сониуч зангаар ч болтугай барьж авахгүй бол дижиталийн эрин үе энэ бүгдийг устгахад бэлэн байна.

Дарвины 15 мянган захидлын өв бий. Лев Толстойнх ч түүнийхээс дутахгүй. Энэ бүгдийг бид дараагийн үедээ хэрхэн хүргэх юм бэ. Гар утасны мессежээр хойч үеэ сэнхрүүлэх үү?

Мэдээлэл техникийн галзуу боломж дунд хүний ойлгох чадвар алдагдсан

Өнөөдрийн хүмүүсийн өмнө “Унших сонирхол яагаад алга болсон” тухай асуудал тулгарсан. Бид бүгдээрээ хүн төрөлхтний хөгжлийн хамгийн хүнд хэцүү агшинд АМАРЧИХСАН сууж байна. Гэтэл техникийн хөгжлийн хурд өндөр түвшинд хүрсэн. Мэдээлэл техникийн галзуу боломж дунд бид ойлгох чадвараа алдчихсан, түүнээс хоцрогдон үлджээ. Хүн энэ хурдыг гүйцэхээ байсан. Дэлхий өнөөдөр соёлын хүрээний маш гүнзгий хямралд орсон байна. Манай оронд төдийгүй бусад улс орнууд Америк, Англид ч маш бага уншиж байгаа юм.

Тийм ээ, 30-40 жилийн өмнө дэлхий дээр байсан тэр их уран зохиол, өнөөдөр аль хэдийнээ алга болсон. Өнөөдөр, Оюун санааны удирдагчдыг олоход маш хэцүү болсон. Хэнд ч оюун ухаан хэрэггүй. Мэдрэмж хэрэгтэй гэвэл яахав олж болох л юм.

Аллага, буудлагаас өөр олигтой юмыг тэндээс олж үзэхгүй

Та улс орныхоо идеал-үзэл санаанд итгэдэг учраас нөхөн олговор шаарддаггүй, цэргүүд нь эрэлхэгээр тулалддаг армийг байгуулж болно. Та бас мөнгөний төлөө бусдыгаа таатайгаар алж чадах хөлсний албыг ч байгуулж болно. Гэвч энэ нь өөр төрлийн арми болох юм.

Харин шинжлэх ухаанд НЭЭЛТҮҮД хэзээ ч мөнгөний төлөө хийгддэггүй. Зөвхөн хүсэл сонирхлын дагуу хийдэг. Их урлагт мөн адил. Мөнгөөр АУГАА БҮТЭЭЛҮҮД төрдөггүй. Хэрэв аливаа юм мөнгөнд захирагдаж байвал тэр МӨНГӨ л байна. Тэр бол бүтээл ч биш, нээлт ч биш мөнгө л байна. Хүүхдүүдийг дахин уншиж сургахын тулд улс түүнд тохирох соёлын орчинг нь заавал бүрдүүлэх ёстой. Харин одоо соёлыг юу тодорхойлж байна вэ?

Өнгө аяз, дүр төрх нь сүмийг тогтоон барьж байсан цаг бий. Амралтын өдөр хүмүүс сүмийн мөргөлд ирж, ханан дээр будгаар зурсан, шилээр наасан, амьдрал хүүрнэсэн хөрөг зургуудыг хамтдаа үздэг байсан. Өнөөдөр хүмүүс сүмд олноороо очих нь багассан.

Харин амьдралыг хүүрнэсэн зургийг тэдэнд ТЕЛЕВИЗ үзүүлдэг болсон. Гэтэл тэнд ямар ч аугаа уламжлал, ямар ч урлаг алга. Аллага, буудлагаас өөр олигтой юмыг тэндээс олж үзэхгүй. Телевиз ХҮМҮҮСИЙН УХАМСРЫГ залж байна. Минийхээр, энэ бол олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг. Дэлгэцнээс зөвхөн нэг л уриалга гарч ирэх ирэх ба энэ нь “Ямар ч хамаагүй аргаар баяжицгаа, хулгай, хүчирхийлэл, залилан…!!!”

Соёлын хөгжлийн асуудал нь- Улсын ирээдүйн асуудал юм. Соёл дээр тулгуурлахгүй улс орон оршин тогнохгүй. Мөнгөөр, бүүр дайнаар ч дэлхий дээрх өөрийн байр сууриа буцаан авч чадахгүй.

Сайн сайхныг эхлүүлэх цаг болжээ

Өнөөдөр интернет дэлхийг нэг сүлжээнд холбосон. Нано-технологи хөгжиж байна. Эрдэмтэд хүний амьдралыг улам л хөнгөн, зовлонгүй болгохын төлөө бүхнийг хийж байгаа юм шиг л санагддаг. Гэтэл бодит байдал дээр хүмүүс одоо ч гэсэн олноороо өвчилж, хүнд амьдарч, богино насалж байна. Хүмүүс өөрсдөө л бүх зүйлд буруутай. Тэд архи их ууж байна, архийг зөв хэрэглэхгүй байна гэх мэтчилэн.

Сергей Петрович Капица цэцэн мэргэн ухаантай, гарамгай, онцгой сайхан сэтгэлтэй хүн байлаа. Түүнээс ямагт хүмүүст амьдралдаа хэрэгжүүлж болох хамгийн шилдэг, сайхан санаанууд төрдөг байв. Тэр хэзээ ч мууг зөвлөж байсангүй. Сергей Петрович 2012 оны наймдугаар сард 84 насандаа Москвад өөд болсон билээ.

Эх сурвалж: http://moiarussia.ru/sergei-kapitca-o-rossii/

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн