Хавайн нийслэл Хонолулуд явган зорчигчид зам хөндлөн гарахдаа мессеж бичих, утсаар ярих зэргээр гар утсаараа оролдвол эхний удаад 15-35 ам.доллараар торгох шийдвэр гаргажээ. Хэрэв давтан зөрчил гаргасан тохиолдолд 99 ам.доллар хүртэл торгууль ноогдуулахаар шинэ хуулийн төсөл боловсруулсан байна.
Анхаарал болгоомжгүй байснаас үүдэлтэй осол гэмтлийг бууруулах зорилготой энэ хууль ирэх аравдугаар сард хэрэгжих аж.
АНУ-д 2000-2011 оны хооронд гар утсаа оролдож явснаас осолд өртсөн хүмүүсийн тоо 11 мянга давсан аж.