АНУ-ын Тагнуулын төв газар 1960-аад онд гадаадын удирдагчдын яриаг тагнах зорилготой нэгэн онцгой муур бэлтгэж байжээ. Хүлээн авалт зэрэг арга хэмжээний үеэр муужгай танхимаар сэлгүүцэн онилсон “бай”-ны хажууд суух ёстой бөгөөд гавлын ясанд нь радио долгион хүлээн авагч, чихэнд нь бичил дуу хураагуур суулгасан аж.
Тэр амьтаныг “акустик муужгай” хэмээн нэрлэжээ. Харамсалтай нь “тагнуулч” муужгай анхны даалгавраа биелүүлж амжилгүй машинд дайруулсан түүхтэй.