Олон жил монголын ард түмний халаасыг сэгсэрч буян биш бузарыг үйлдэж ирлээ. Та нар үнэхээр бурхантай ойр хүмүүс юм бол яагаад ард түмэндээ мөнгөөр буян зардаг юм бэ? Яагаад чинь сэтгэлээсээ сайн үйл хийж чадахгүй байна вэ???
Худал хэлж, хууран мэхэлж хийд болгонд үнийн тариф хадаж ядарсан ардаа мунхруулж халаасыг нь хоосолдог бизнес чинь үнэндээ та нар л баян цатгалан байхад чиглэгдэж байна!!! Та нарын яриад байдаг буян үйлдэх, сайн үйл хийх гэдэг нь аман дээрээ байдаг ч үйлдэл дээрээ бусдыг биш өөрийнхөө өчүүхэн амиа бодож өрөөл бусдыг өт хорхойноос ч доор үзэж байна бус уу? Та нарын зурж, урлаж амь оруулдаг тэр бурхадууд чинь яг юуны төлөө, хэний төлөө үйлчилдэг юм бэ? Монгол улсын төлөө, эх орныхоо төлөө та нар ямар ажил зохион байгуулж, ямар хөдөлгөөн өрнүүлж, ямар шатандаа явж байна вэ гэдгийг одоо та нараас асуух цаг болж? Төвд хэл цээжилж, улаан даалимбаар биеэ ороож бурхан бүтээдэг тусгай хүмүүс та нарын урдаа барьдаг уншлага ном чинь МУ-ыг яг хаана авч ирсэн бэ? Ямар үр дүн харагдсан бэ?
Цаашид хааш нь авиачихаар зорьж байгаа вэ? Хөдөлгөж болохгүй монголыг тулж байгаа багана юм бол яагаад энэ олон гадны шашины нөлөөнд автаж байгаа үзэл сурталуудын эсрэг дугарахгүй тэмцэхгүй, тэмцэх хүсэлгүй байна вэ? Та нар МУ-д яг ямар үүрэг оройлтой вэ? Монгол хүний тархинд гүн суусан бул хар чулуу л болж. Хэзээнээс монгол түмнийхээ халаасруу гар дүрэлгүй чинь сэтгэлээсээ хайрлаж сурах вэ??? Та нарын бурханы орон гэж дээдэлдэг Төвд улс бурхантай ойр байсныхаа төлөө яагаад мөхөж байна вэ? Энэ буддын шашин чинь хүний төлөө биш юм бол монголд байлгах хэрэг байн уу?