Шинэ ургацын ногоог худалдааны төвүүдэд борлуулж эхэлсэн үнэ нь өмнөх жилээс өссөн үзүүлэлттэй байна.
“Барс” захад Ховд болон бусад аймгаас хураасан шинэ ургацын монгол төмс кг нь 1100, байцаа 1000-1200, лууван 2200, чинжүү 3000, ногоон сонгино 2000, бөөрөнхий сонгино 1000-1500 төгрөгийн ханштай худалдаалж буй. Харин “Бөмбөгөр” худалдааны төвд 200-350 төгрөгийн илүү үнээр зарж байгаа аж.