АНУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарганы холбооны тэргүүлэгч генерал Жозе Данфорд бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ ОХУ нь Умад Солонгос, Иранаас ч илүү аюултай гэжээ. Түүний үзэж байгаагаар Вашингтонд заналхийлж буй бүх улс орнуудын дундаас цэргийн салбарт хамгийн их чадавхитай нь Орос улс гэнэ.
Тэрбээр дээрх мэдэгдлийг Колорадо муж улсын Аспен хотноо болсон аюулгүй байдлын бага хурал дээр онцолжээ. Ж.Данфорд “Орос бол АНУ-д тулгарч буй хамгийн ноцтой заналхийлэл” гэсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ хамгийн сүүлийн заналхийлэлд Умард Солонгос, Иран, Хятад багтаж байгаа. Харин Орос улс цэргийн салбарт хамгийн их нөөцтэй нь. Гэхдээ АНУ зөвхөн ганц заналхийлэл дээр төвлөрөх ёсгүй. Учир нь Умард Солонгос бол яаралтай арга хэмжээ авах заналхийлэл юм хэмээн онцолжээ.
Тэрээр “Вашингтон Пхеньяаны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх боломжтой. Цэргийн хүч хэрэглэхийг сэтгэшгүй зүйл мэтээр ярьдаг хүмүүс олон бий. Харин би арай өөрөөр хэлмээр байна. Бидний хэний ч амьдралдаа харж байгаагүй тийм их хохирол учирвал энэ нь жинхэнэ аймшигтай зүйл болно. Сэтгэшгүй зүйл гэвэл Умард Солонгосын зүгээс АНУ-д цөмийн цохилт өгөх боломжийг олгох явдал. Энэ жинхэнэ сэтгэшгүй зүйл байх болно” гэсэн тайлбарыг өгчээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”