Өр тэглэх асуудлаар Eрөнхийлөгчид шаардлага хүргүүлэхээр болжээ

2017-07-24 10:391min0
battullga

Монгол Улсын  тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга хоёр дахь санал хураалтын өмнө ард, иргэдийн  бүх өрийг тэглэнэ хэмээн амлалт өгсөн билээ. Тэрбээр долдугаар сарын 10-нд тангарагаа өргөж, өмнөх Ерөнхийлөгчөөс тамга тэмдгээ авсанаар түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд  ард түмэнд өгсөн амлалтаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ам нээгээгүй байгаа. Тэгвэл  “Өргүй Монгол” ТББ-ынхан иргэдийн өрийг тэглэх асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулагад шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаараа тэд өнөөдөр мэдээлэл хийх юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй