МАН энэ сонгуульд М.Энхболд даргадаа ялагдлаа. Учир нь сонгуулийн ялагдлын шалтгаан нэр дэвшигчээс шууд хамааралтай байв. Өөрийгөө, намаа ялагдуулсан М.Энхболд одоо уйлах эрхгүй! Өөрийгөө ялагдалд хүргэсэн М.Энхболдын 6 шалтгаан
1. ИТГЭЛ ЭВДСЭН ЗАСГИЙН ГАЗАР, ЖИГШИЛ ХҮРГЭМ ТОМИЛГООНУУД
М.Энхболд өөрийн ээжийн талын хамаатан Ж.Эрдэнбатыг Ерөнхий сайд, Мөн ээжийн талын хамаатан Д.Ганбатыг Зам Тээврийн сайд, худ Цогцэцэгийгээ Эрүүл мэндийн сайд, Уяачдын холбооны генсек П.Сэргэлэнгээ Хөдөө Аж Ахуйн сайд, гэх мэтээр төрлүүд, тойрон хүрээний хүмүүсээс бүрдүүлж энэ засгийн газрыг байгуулсан. Засгийн газраас гадна бүх шатны томилгоонуудыг удирдаж хүү М.Анарыгаа Монгол банкны газрын дарга, хуурай дүү Сандуйгаа нийслэлийн ИТХ-ын дарга гэх мэтээр нийт томилгооны 80 хувийг удирдаж хийсэн нь олны жигшил зэвүүцлийг хөдөлгөсөн юм. Өмнөх парламентад сөрөг хүчин байсан МАН мэргэжлийн засгийн газар байгуулна хэмээн давхар дээлийг эрс эсэргүүцэж байсныг ард түмэн дэмжсэн. 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж сонгогчдын итгэлийг үүрсэн ч амлалтаасаа ухарсаар ард түмнээ хулхидсаар байгаа юм. Долоон төрлийн татвар нэмэгдүүлж, халамжуудийг зогсоосон давхар дээлтэй, мэргэжлийн бус засгийн газар нь түүнийг сонгуульд ялагдуулсан хамгийн том шалтгаан байлаа. Түүний байгуулсан засгийн газарт итгэл алдарсан ард түмэн энэ сонгуульд заналтайгаар эсрэг санал өгөхөөр бэлдэж байсан юм.
2. М.ЭНХБОЛД ӨӨРИЙГӨӨ ЗҮТГҮҮЛСЭН НЬ МУУГААС МУУ ХУВИЛБАР БАЙВ
Нэр дэвших магадлалтай хүмүүс дунд хамгийн нэр муутай, боломжгүй хүн нь өөрөө байсан. Гэвч Ерөнхийлөгч болох хувийн амбицаас илүү улсаа, намаа илүүд тавьсан бол Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гээд энэ сонгуульд ялалт байгуулах боломжтой хүмүүсийг нэр дэвшүүлэх байв. М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зарлаж байхад ард түмэн зэвүүцэн эсэргүүцэж, АН-ынхан ялалтын баяраа чимээгүй тэмдэглэж эхэлсэн юм. Түүнийг жигшсэн Монголчууд түүнийг сонгоно гэсэн найдвар зөвхөн түүний дотор л байсан байх.
3. АЛДАРТ 60 ТЭРБУМ БА ХАЙРТАЙ ДҮҮ САНДУЙГИЙН ХОРЛОЛ
Төрөөс төрсөн тэрбумтан, газрын наймаачин гэдэг чимэг М.Энхболдын нэрнээс хусавч арилахгүй шошго мэт наалдсан. Үүнийгээ нотлох мэт өнөөдөр ард түмний жигшил зэвүүцлийг дээд цэгт нь хүргэсэн “Алдарт 60 тэрбум”-ын бичлэг нь Монголд төдийгүй дэлхийн түүхэнд задарсан анхны улс төрийн бохир төлөвлөгөө, хөдлөшгүй баримт болсон юм. Үүнийг зохиомол эвлүүлэг гэх няцаалтанд итгэх бор халзан төлөг ч байсангүй. М.Энхболдын 60 тэрбумын төлөвлөгөө нь өөрийнх нь карейрт цэг тавиад зогсохгүй Монголын хамгийн олон гишүүнтэй Монгол Ардын Намыг хонгилд унагаж, төр улсаа иргэдээрээ үзэн ядуулах хөдлөшгүй баримт, уучилшгүй алдаа байлаа. 60 тэрбумын М.Энхболдыг Ерөнхийлөгч болгох биш хамсаатнуудтайгаа хуулийн хариуцлага хүлээх ёстой хэмээн шаардаж байгаа цаг үе.
4. ХУЖАА
Түүний гарал үүслийг хэзээнээс л Хятад хэмээн олон эх сурвалж батлан хэлдэг байв. Үнэндээ Хятадын эрлийз гэдгийг нь нотлох баримтууд элбэг дэлгэгдсэнээс биш түүнийг Хятад гаралтай биш гэдгийг нотлох юу ч байсангүй. Хятадаас хэл, хил, яс гураваа салгах гэж өдийг хүртэл зовж ирсэн өвөг дээдсийн үр садын уур хилэн, жигшил зэвүүцлийг МАН сая өдөөсөн юм. Хятадын Монгол гэж хэлэгдэхээс үхтэлээ айдаг, уурсдаг ард түмэн өнөөдөр төрөө тэр зүгийн хүнээр хэзээ ч удирдуулахгүй гэдгээ баталсан сонголт хийсэн юм.
5. ПЯЛДАГУУДЫН ХОРЛОЛ
Өрсөлдөгчдөө мэтгэлцээнд удаа дараа дуудаж байсныг сонгогчид дэмжиж хүлээж байв. Үзэгчдийг дэлгэцийнхээ өмнө уяж чаддаг Яг түүн шиг, Авъяаслаг Монголчууд шоунаас хэд дахин олон хүн уг мэтгэлцээнийг үзсэн юм. Гэвч тэр шууд мэтгэлцээнд ялна хэмээн итгэл төгс байсан М.Энхболд илт ялагдаж сонгуулийн компанит ажлынхан, намын гишүүд дэмжигчдийнхээ итгэл найдварын галыг бүрмөсөн бөхөөчихөв. Ялагдлын гол шалтгаан нь эзэндээ зориулж бэлдсэн, түүнийг хүрээлэгч пялдагуудын асуулт нь сошл ертөнцөд М.Энхболдыг зүхүүлж өрийнх нь хүмүүс түүний өмнөөс ичихэд хүргэсэн юм.
6. ХУВИЙН АРХИВ, АЛДАГДСАН БИЧЛЭГҮҮД
60 тэрбум, сар шинийн золголт, мэтгэлцээний бэлтгэл гэх мэт М.Энхболдын нэр хүндийг улам бүр унагах бичлэгүүд ар араасаа хөврөн гарлаа. Үүний дотроос М.Энхболд гэртээ тансаг найр зохион байгуулж хууль, шүүхийн байгууллагын удирдлагууд гэх мэт нөлөө бүхий эрхэмүүд түүний өмнө бөхийн сөгдөн золгож буйг харсан хүн бүхэн М.Энхболдод зэвүүцэн улам бүр үзэн ядахад нөлөөлөв.
Эцэст нь хэлэхэд энэ сонгуульд Монгол ялсан. Монгол ялсанд ард түмэн сэтгэл хангалуун байна. Х.Баттулга сонгуульд ялалт байгуулсан хамгийн том шалтгаан бол өрсөлдөгч нь М.Энхболд байсанд л оршино. Энэ сонгууль М.Энхболдын хэлсэнээр хэтэрхий хар пи ар мэдээллийн сонгууль болсон нь үнэн. Учир нь М.Энхболд дэвшсэн учраас сонгууль ийм өнгөтэй болсон юм.
М.Энхболдыг Ерөнхийлөгч болгох зорилготой түүний сонгуулийн компанит ажлынхан нэг л зүйлийг ойлгосон гэж найдаж байна. “БОЛГОЁ ГЭЭД Ч БОЛДОГГҮЙ ЗҮЙЛ БАЙДАГ” гэдгийг.
Эх сурвалж: facebook.com/eruulmongolkhudulguun/posts/649601601899612
4 comments
Монголчууд одоо л нийгмээ эрүүлжүүлэн цэвэрлэж, хөгжин мандаж, туурга тусгаар улсынхаа тусгаар тогтнолыг үеийн үед баталгаажуулж чадвал чадна. Үгүй бол хүчтэй нь хүчгүйгээ залгидаг ертөнцийн хуулийн дагуу буурай орны зовлонгоор зовсоор уусах болно.
Монгол улсын тусгаар тогтнол,монгол төрийн бат бөх байхын төлөө-эвлэлдэн нэгдэе! Монголчууд эвтэй байхдаа хүчтэй
Bas neg asuudal ni gazrin naimaachin tuunig niisleliinhen uzej chadaagui gol shaltgaan
BAS DEER NI OLON TURLIIN TATVAR NEMSEN TETGEVERIIN NASIIG NEMSEN ODOO CH DARAAGIIN SONGUULI BUDAA