ОУВС-гийн шинжээчид “Хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаарджээ
2017-07-24 10:19

ОУВС-гийн шинжээчид Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн мөнгө олгохгүй байх шаардлага тавьжээ. Эрх баригчид одоогоор энэ мэдээллийг нууцалж байгаа бөгөөд олон нийтэд энэ тухай хэрхэн зөв ойлгуулах талаар зөвшилцөж байгаа аж.
ОУВС-гийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд тэд Монгол Улсын Засгийн газрыг хэд хэдэн урьдач нөхцлүүдээ зөрчиж, хөтөлбөрийн хэрэгжилтийг сааруулсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмэн, тэтгэврийн насыг 2018 оноос жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх зохицуулалт хийсний зэрэгцээ “Хүүхдийн мөнгө”-ийг 60 хувьд нь олгохоор болж, УИХ-аар батлуулсан юм.