Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Нагоя башёд түрүүлж хамгийн олон ялалт авсан бөхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 39 түрүүгээ хүртэж, тус башёд озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулснаар түүхэн амжилтыг эвдэв.
Япончуудын бахархал озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаандаа тогтоосон энэхүү амжилтыг тогтоож байсан түүхтэй.
Хакүхогийн хувьд мэргэжлийн сүмод эвдэж чадаагүй гурван амжилт байсны хоёрыг нь энэ ондоо багтаан эвдэх зорилго тавьсан байна. Тэрбээр энэ сарын тэмцээнд хамгийн олон ялалт авсан Кайогийн амжилтыг ахиулсан бол одоо аварга цолтой хамгийн олон башё барилдсан амжилтыг эвдэх үлджээ.
Энэ амжилтыг ёкозүна Китаноүми аварга 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг. Харин Хакүхогийн хувьд Нагоя башё 60 дахь башё юм байна.