Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр буюу 7 сарын 23-нд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын ээлжит хамтарсан сургуулийн нээлтэнд оролцов. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгаас гадна УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын хойд бүс хариуцсан орлогч дарга, хошууч генерал Рожер Нобел болон олон улсын цэргийн хамтарсан сургуульд оролцогч улс орнуудын Элчин сайд, дипломат ажилтнууд, цэргийн атташе, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэрх Ерөнхийлөгч Х.Баттулгын хувцаслалтанд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд нийгмийн сүлжээнд санал бодлоо олноор илэрхийлж байна. Тэр бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран ажиллаж байсан “HERO Entertainment” студийн найруулагч н.Баатар хүртэл шүүмжилж : ” Хоёр нөхөртэй хэлэлцээр хийж тохирч болдоггүй гэдэг! 1-рт террорист,2-рт ёслолын алба. Ёслолын алба муу ажиллаад байна уу?Уг нь Ерөнхийлөгч мэдрэмжтэй” хэмээжээ.
Ч.Явуу
5 comments
Баатар гэж нэг юм өөрийгөө л хичээ хүн чанаргүй новш шдээ.
царайны сайхнаар цай сүлэх бишдээ. Бидэнд эх оронч хүн хэрэгтэй болохоос биш хувцас хэрэггүй. Хувцасны гол болсон юмнууд.
Estoi zov ho
тархиа угаалгасан лалрууд яаж ийгээл өмөөрөх юмаа. Баатарын тухай биш ерөнхийлөгчийн тухай байхад баатар өөрийгөө хичээ ч гх шиг, хувцас хэрэггүй ч гэх шиг. Тэгвэл нүцгэн ш аа лдаа сда
Энэ нийтлэлийг бичиж байгаа сэтгүүлч нь өрөвдөлтэй юм аа даа. Иймхэн сэдэв барьж авах гэж… Харин ч хувцаслалт нь энгийн, өөртөө биед эвтэйхэн хувцасаа л өмссөн байх… Ер нь энэ хувцаслалт нь огт хамагүй шүү дээ. Худлаа дүр эсгэсэн хувцасласан нөхдүүдээс шал өөр харагдаж байна харин ч… Монголынхоо төлөө юу хийж байна, хийхээр төлөвлөж байна гэдгийг нь л энэ сэтгүүлчид олон нийтэд хүргээсэй… Энэ мэт зүйлс бичээд байгаа нь сэтгүүлч нарын нэр хүндийг улам бүр олон нийтэд унгаж байгагаа мэдмээр юм….