Их зохиолч Д.Нацагдоржийн 1927 онд бичсэн Герман, монгол хэлний толь бичгийн эх хувилбар ХБНГУ-ын Боннын их сургуулийн Монгол, Төвд судлалын тэнхимийн номын санд хадгалагдаж байсан нь ил боллоо. Их зохиолч Германд сурч байхдаа Лайпцигийн их сургуулийн профессор Эрик Хайнишийн туслахаар ажиллаж байсан түүхтэй.
Толь бичгийг олсон монгол эрдэмтэний таамаглаж буйгаар номын санг үүсгэн байгуулсан нэрт эрдэмтэн Вальтер Хайссиг нь Д.Нацагдоржид нэгэн үе багшилж байсан Эрих Хайнишын шавь байсан учир түүнийг дурсгал болгон өгсөн аж.
Эрдэмтэд зохиолчийн гар бичмэл мөн эсэхийг номын эхний хуудсанд буй гарын үсгийг бусад зохиолын гар бичмэлийн тигтэй харьцуулж зохиолчийнх мөн болохыг баталсан байна. Энэ нь толь бичиг судлалд үнэтэй хувь нэмэр оруулах төдийгүй эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах тухай яригдаж байгаа аж.