20260528-220139-file.jpeg

2026-05-28 22:01
Төв аймгийн Заамар суманд уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Ослын голомтод 48 хүн, 28 автомашин, 20 тусгай техник ажиллаж, могойн нүд камераар доргилтыг хянаж байна.

20260528-190141-file.jpeg

2026-05-28 19:01
Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн хомсдлын асуудалгүй гэдгийг онцолж, хувийн сургуулиудын өндөр төлбөр болон жилээр төлбөр авах асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв.

20260528-150203-file.jpeg

2026-05-28 15:02
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бүтээсэн “Их Эзэн Чингис хаан” алтадсан хүрэл баримлын эх загвар дээр үндэслэн зургаан төрлийн дурсгалын зоос үйлдвэрлэж, орчин үеийн технологиор худалдаанд гаргалаа.

20260528-140214-file.jpeg

2026-05-28 14:02
Ерөнхий сайд Н.Учрал ахмадуудын тэтгэврийг шударга тогтолцоонд шилжүүлэх гурван шатлалтай шинэчлэлийг танилцуулж, бүгдэд нь 1.5 сая төгрөгийн тэтгэвэр олгох боломжгүйг онцлов.

20260528-110036-file.jpeg

2026-05-28 11:00
Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий суманд малын халдварт өвчний тархалтын улмаас хорио цээрийн дэглэмийг чангатгаж, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо. Мэргэжлийн байгууллагууд халдварын тархалтыг хумих арга хэмжээг авч байна.

20260527-220150-file.jpeg

2026-05-27 22:01
Насанд хүрэгчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тэмцээнд Азийн 27 улсын 240 гаруй шатарчин оролцох бөгөөд ялагчид 2027 оны Дэлхийн цомд оролцох эрх авна.

20260527-210141-file.jpeg

2026-05-27 21:01
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Мичиганы их сургуулийн хамтарсан баг Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Монголын эзэнт гүрний үеийн долоон булшийг малтан судалж, үнэт олдворууд илрүүлжээ.