Сэлэнгийн сумын эмч Алдарт эхийн одонгийн баярт хоцорч, осолд орсон охинд туслав
2026-05-28 17:011min

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмч М.Баярмаа Алдарт эхийн одонгийн баярт явах замдаа осолд орсон охинд анхны тусламж үзүүлж, арга хэмжээнээсээ хоцорсон байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Баярмаа Алдарт эхийн одонгийн баярт оролцохоор явж байхдаа Тэмээтэй хөшөөний орчимд мотоциклтой охин машинд мөргүүлсэн байсныг харж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
М.Баярмаа эмч өөрийн сошиал хуудсандаа “Бага охин дүүгийнхээ Алдарт эхийн одон авахыг харах гэж догдлон яарч явсан ч мотоциклитой охин машинд мөргүүлэн унасныг хараад өнгөрөөд явах сэтгэл байсангүй. Анхны тусламж үзүүлээд дүүгийнхээ баярт мөчөөс хоцорчихлоо. Уучлаарай дүү минь. Өргөсөн тангарагтаа үнэнч байж гэмээн эмч хүний мөн чанар юм даа” гэж бичжээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалсан түүний үйлдэлд нутгийн иргэд талархал илэрхийлж байна.
