Өглөө сэрэнгүүтээ хийхээс зайлсхийх зүйлс

Өглөөний цагийг зөв зохистой эхлүүлэх нь тухайн өдрийн бүтээмж, сэтгэл зүйд нөлөөлдөг. Сэтгэл судлаачдын судалгаагаар хүн сэрсний дараах хэдэн минутанд алдаа гаргах магадлал өндөр байдаг байна.
Сэрүүлгээ удаашруулан дахин тавих нь бие махбодийг илүү нозооруулах бөгөөд сэрэх үйл явцыг хүндрүүлдэг. Тиймээс сэрүүлгээ хойшлуулахгүйгээр шууд босохыг зөвлөж байна.
Сэрээд орон дээрээ хэвтэхийн оронд сунгалтын дасгал хийх нь биеийн хөдөлгөөн сайжруулж, шинэ өдрийн бэлтгэл болдог.
Утсаа ойрхон тавьж унтдаг хүмүүс өглөө сэрээд шууд имэйл, мессежээ шалгах нь сэтгэл санааг тогтворгүй болгодог тул сэрсний дараа дор хаяж 59 минут хүлээх хэрэгтэй.
Өглөө эрт кофе уух нь бие махбодийн кортизол дааврын түвшинг бууруулахгүй, харин ч стресс үүсгэж болзошгүй тул кофег 9 цаг 30 минутын дараа уух нь тохиромжтой.
Гэрэлгүйгээр, бүрэн харанхуйд босох нь өдрийн турш нозоорох шалтгаан болдог тул нар мандаагүй байсан ч гэрэл асааж, биеийг сэргээх хэрэгтэй.
Өглөөг эхлүүлэхдээ тогтсон дүрэм журмыг эвдэж, жишээ нь ус уух, хөгжим сонсох, найз руу залгах зэрэг үйлдлүүдийг өөрчилснөөр өдрийг илүү үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой.
