20260522-220103-file.jpeg

2026-05-22 22:01
УИХ Гадаад зээлийн ашиглалт, чанарыг дээшлүүлэх хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, "20 минутын хот- Сэлбэ дэд төв" төслийг хуулийн төслөөс хаслаа. Хуулийн төсөлд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг мега төслүүд багтсан байна.

20260522-210128-file.jpeg

2026-05-22 21:01
Онцгой байдлын ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын алба 2017 оноос эхлэн 62 аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэж, олон гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн иргэдийн амь насыг аварчээ.

20260522-190110-file.jpeg

2026-05-22 19:01
Дэлхий даяар сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо 1990 оноос хойш 95.5 хувиар нэмэгдсэн бөгөөд түгшүүр, сэтгэл гутрал хамгийн их өссөн эмгэгүүд байгааг "The Lancet" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа харуулж байна.

20260522-170135-file.jpeg

2026-05-22 17:01
УИХ-ын чуулганаар "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн асуулт, хариулт өрнөлөө. Төсөв, хөрөнгө оруулалтын талаар санал солилцсон байна.

20260522-150140-file.jpeg

2026-05-22 15:01
АТГ "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг нийтийн албан тушаалтан хахууль авах болон мөнгө угаах зүйл ангиар мөрдөн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

20260522-130127-file.jpeg

2026-05-22 13:01
Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлээр 26 хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Ц.Х нь зөвшөөрөлгүй эм импортолж, бусдад худалдсан гэм буруутайд тооцогдож, торгууль оногдуулжээ.

20260522-110039-file.jpeg

2026-05-22 11:00
Улсын Дээд шүүх М.М-ийн цэргийн дүрмийн бус харьцаж, хүч хэрэглэсэн, гэрч, хохирогчдыг худал мэдүүлэг өгөхийг ятгасан гэмт хэргийг нотолсон ч амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.