АТГ “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг мөрдөн шалгаж байна
2026-05-22 15:011min

АТГ "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг нийтийн албан тушаалтан хахууль авах болон мөнгө угаах зүйл ангиар мөрдөн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Авлигатай тэмцэх газар (АТГ) нийслэлийн 24 мега төслийг шалгах ажлыг эхлүүлжээ. Үүний хүрээнд “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, мөн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиар мөрдөн шалгаж байна.
Т.Мөнхдалай нь 2024 оны тавдугаар сараас хойш тус төслийн захирлын албан тушаалыг хашиж байгаа юм.
АТГ одоогоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хянан үзсэний дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж албан эх сурвалж мэдээллээ.
