Онцгой байдлын албаны Эрэлч нохойн сургалтын алба 2017 оноос үйл ажиллагаа явуулж байна

2026-05-22 21:011min
20260522-210128-file.jpeg
Онцгой байдлын ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын алба 2017 оноос эхлэн 62 аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэж, олон гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн иргэдийн амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу 2017 онд Эрэлч нохойн сургалтын албыг байгуулжээ.

Энэхүү алба нь 2018 оноос эхлэн нийт 62 аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэж, 145 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилласан байна. Үүний үр дүнд 151 иргэний амь насыг аварч, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлжээ.

Мөн 2023 онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд 2 эрэлч нохой оролцож, 8 хүний амийг аварч, 19 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн бөгөөд олон улсад аврах ажиллагаанд амжилттай оролцсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.