20260207-180035-file.jpeg

2026-02-07 18:00
Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх худалдааны түр хэлэлцээрийг баталлаа. Энэ нь экспорт, импортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн юм.

20260207-170036-file.jpeg

2026-02-07 17:00
Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нисэх буудлын хөгжлийн төслүүдийг хэлэлцэв.

20260207-150020-file.jpeg

2026-02-07 15:00
Сар шинийн баярын үеэр зарим томоохон зах, худалдааны төвүүд хоёрдугаар сарын 9-16-ны хооронд уртасгасан цагаар ажиллах шийдвэр гаргалаа. Иргэдийн 58.4 хувь нь энэхүү шийдвэрийг дэмжсэн байна.

20260207-120032-file.jpeg

2026-02-07 12:00
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай, гудамж, орон сууцны хорооллын цэвэрлэгээг сайжруулах зорилгоор сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.

20260207-113025-file.jpeg

2026-02-07 11:30
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Гэрлэх ёслолын ордон" болон Амгалан амаржих газрын үүсгэн байгуулагдсны 50, 60 жилийн ойг төрийн хэмнэлтийн дагуу тэмдэглэхийг зөвшөөрсөн байна.

20260207-110038-file.jpeg

2026-02-07 11:00
Монголын хувийн сургуулиудын удирдлагууд боловсролын салбарын бодит нөхцөл, тулгамдсан асуудлыг төрийн бодлого тодорхойлогчидтой хэлэлцэж, тэгш хүртээмж, багшийн нийгмийн баталгааг сайжруулах саналуудыг дэвшүүллээ.