Гэрлэх ёслолын ордон болон Амгалан амаржих газрын ойг тэмдэглэхийг зөвшөөрөв

2026-02-07 11:301min
20260207-113025-file.jpeg
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Гэрлэх ёслолын ордон" болон Амгалан амаржих газрын үүсгэн байгуулагдсны 50, 60 жилийн ойг төрийн хэмнэлтийн дагуу тэмдэглэхийг зөвшөөрсөн байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг төрийн хэмнэлтийн хуулийн дагуу энэ онд тэмдэглэхийг зөвшөөрөв. Тус ордон нь 1975 онд ЗХУ-аас БНМАУ-д хүлээлгэн өгсөн бөгөөд 1976 оноос Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд харьяалагдаж эхэлсэн байна. Одоогоор 37 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Мөн нийслэлийн Амгалан амаржих газар буюу хуучнаар гуравдугаар төрөх эмнэлгийн 60 жилийн ойг төрийн хэмнэлтийн дагуу тэмдэглэх тогтоолыг баталсан бөгөөд тус байгууллага нь 1966 онд байгуулагдсан, 289 ажилтантай юм.

Ойг тэмдэглэхтэй холбоотой санхүүжилтийг төрийн мөнгөнөөс гаргах боломжгүйг НИТХ-ын дарга мэдэгдсэн байна. Харин “Гэрлэх ёслолын ордон”-ы дээвэр болон танхимыг 2027 он хүртэл шинэчлэхэд нийслэлийн энэ оны төсвөөс 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ.