Сар шинийн баярыг угтан Улаанбаатар хотод бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-02-07 12:001min
20260207-120032-file.jpeg
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай, гудамж, орон сууцны хорооллын цэвэрлэгээг сайжруулах зорилгоор сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах зорилгоор сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Их цэвэрлэгээнээс үүссэн хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэх бөгөөд дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллах юм.

Мөн хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан тээвэрлэлт хийх чиглэлийг дүүргүүдэд өгсөн байна.

Дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд болон иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс уриалж байна.