Багануур дүүргийн малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүллээ

2026-02-07 14:001min
20260207-140027-file.jpeg
Багануур дүүргийн малчдад 3000 боодол өвс, 40 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлсэн талаар УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд мэдээлэв. Малчид өвөлжилтийн хүнд нөхцөлд тулгарч байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, ТБХ-ны дарга Ц.Сандаг-Очир болон Багануур дүүргийн удирдлагууд Багануур дүүргийн малчдад 3000 боодол өвс, 40 тонн тэжээл болон хүчит тэжээлийг хүлээлгэн өглөө.

Багануур дүүрэгт 700 гаруй малчин, 330 өрхийн 166 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Энэ жил зуншлага тааруу, өвс ногооны гарц муутай байсан бөгөөд малын тарга тэвээрэг муутай байжээ. Мөн өвөл нь цас ихтэй, хүйтэн байгаа талаар малчид мэдээллээ.

Жилийн дөрвөн улиралд хүнд хэцүү нөхцөлд мал сүргээ үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэн хөдөө аж ахуйн салбар болон орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг малчдыг төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай юм.