Зах, худалдааны төвүүд сар шинийн баяраар уртасгасан цагаар ажиллана

2026-02-07 15:001min
20260207-150020-file.jpeg
Сар шинийн баярын үеэр зарим томоохон зах, худалдааны төвүүд хоёрдугаар сарын 9-16-ны хооронд уртасгасан цагаар ажиллах шийдвэр гаргалаа. Иргэдийн 58.4 хувь нь энэхүү шийдвэрийг дэмжсэн байна.

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан зарим томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллахаар боллоо. Энэ шийдвэрийг холбогдох байгууллагууд уриалж, олон нийтийн дунд цахим санал асуулга явуулахад иргэдийн 58.4 хувь нь дэмжсэн байна. Үүний үр дүнд тухайн зах, худалдааны төвүүд хоёрдугаар сарын 9-ний Даваа гарагаас эхлэн 16-ны Даваа гараг хүртэл шөнийн цагаар ажиллах ажээ.