viber_image_2026-02-28_20-32-19-871.jpg

2026-02-28 22:04
Өнгөрөгч оны 12 дугаар сард УИХ-аас Монгол Улсаас гадаад улсад суух 21 Элчин сайдын томилгоог дэмжиж, томилсон. Эдгээрийн дунд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, түүний оронд Гончигзэвэгийн Тэнгэрийг томилохоор болсон юм. Гэвч Г.Тэнгэр нь саяхан гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж […]

20260228-113025-file.jpeg

2026-02-28 11:30
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам орон сууцжуулалтын тухай болон санхүүжилтийн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт орлогын түвшинд тохирсон орон сууцны төрөлт, иргэдийн оролцоо зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

20260228-110026-file.jpeg

2026-02-28 11:00
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Матилда Димовска нар эмийн чанар, үнэд анхаарч, нэг эх үүсвэрээс чанартай, боломжийн үнэтэй эм худалдан авах санамж бичигт гарын үсэг зурлаа.

20260228-100026-file.jpeg

2026-02-28 10:00
“Президент” спорт цогцолбор нь 58 мянган ам метр талбайд 20 гаруй төрлийн спортын үйл ажиллагаа явуулах бөгөөд өдөрт 4500-6000 хүүхэд, залуусыг хамруулах боломжтой. Төслийг Монгол, БНХАУ-ын хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ.

20260227-210045-file.jpeg

2026-02-27 21:00
Цагдаагийн байгууллага банкны хуурамч аппликэйшн ашиглан иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг мэдээлэв. Онлайнаар мөнгө шилжүүлэхийн өмнө албан ёсны аппликэйшн ашиглахыг зөвлөж байна.

20260227-200101-file.jpeg

2026-02-27 20:01
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээ ирэх гуравдугаар сард "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болж, олон улсын бүргэдчид оролцоно. Наадамд бүргэдээр ан хийх соёл, ур чадварын тэмцээн, соёлын тоглолт болно.

20260227-190056-file.jpeg

2026-02-27 19:00
Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, улсын комиссоор хүлээн авагдлаа. Барилга нь олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.

20260227-170108-file.jpeg

2026-02-27 17:01
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал эрх чөлөөг хамгаалах, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөлтийн дөрвөн чиглэлийг танилцуулж, намын шинэчлэлийн зорилгыг тодорхойлов.