Нийтийн тээврийн үйлчилгээний санал, гомдлыг шийдвэрлэх талаар мэдээлэл гаргалаа

Энэ долоо хоногт Нийтийн Тээврийн Бодлогын Газарт иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай өнөөдөр танилцууллаа.
Тухайлбал, Ч:28 Сэлх-7 буудал-Цэцэг төв чиглэлийн автобусыг өглөө нэг цаг хүлээж байсны улмаас хотын төвийн түгжрэл рүү оруулахгүйгээр богино эргэлттэй болгох саналыг нэр бүхий иргэн гаргасан байна.
Гэвч тус чиглэл нь зорилтод чиглэлийн автобус бөгөөд замналд өөрчлөлт оруулах боломжгүйг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв.
Мөн хүн суух гэж автобусны хаалган дээр зогсож байхад оруулаагүй “Зорчигч тээвэр нэг” болон “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч нарыг тус бүр 25,000 төгрөгөөр торгожээ.
Үүнээс гадна үйлчилгээ үзүүлэгч “Трансбус” ХХК автобусны буудлаа зарлахгүй явсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 250,000 төгрөгөөр торгуулсан байна.
Иргэд нийслэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар өгөх боломжтойг тус газраас санууллаа.
