Цагдаагийн байгууллага банкны хуурамч аппликэйшнээс сэрэмжлэхийг анхаарууллаа
2026-02-27 21:001min

Цагдаагийн байгууллага банкны хуурамч аппликэйшн ашиглан иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг мэдээлэв. Онлайнаар мөнгө шилжүүлэхийн өмнө албан ёсны аппликэйшн ашиглахыг зөвлөж байна.
Цагдаагийн байгууллагаас банкны аппликэйшнийг хуурамчаар дуурайлган бүтээж, иргэдийг залилан мэхлэх хэрэг нэмэгдэж байгааг мэдээллээ. Онлайнаар мөнгө шилжүүлэхийн өмнө банкны албан ёсны аппликэйшн рүү дамжин орсон эсэхийг сайтар шалгахыг анхааруулж байна.
2025 онд цахим орчинд үйлдсэн гэмт хэргийн 83.6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Залилангийн улмаас иргэд нийт 694 тэрбум төгрөгөөр хохирсон бөгөөд үүний 50 хувийг эргэн төлүүлжээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цагдаагийн байгууллага залилангийн 50 мянга гаруй гэмт хэргийг бүртгэжээ.
