Дорнодод 13 настай охины амиа хорлохыг Онцгой байдлын алба хаагчид таслан зогсоожээ

Дорнод аймгийн Хэрлэн суманд 13 настай охин орон сууцны дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид ятган тайтгаруулан аюулгүй газар буулгасан байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багт байрлах нэгэн орон сууцны 6 давхрын дээвэр дээрээс 13 настай охин үсрэх гэж байсныг Онцгой байдлын газрын алба хаагчид өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны 18:02 цагт ирсэн дуудлагын дагуу 18:06 цагт очиж, ятган тайтгаруулан аюулгүй газар буулгасан байна. Ингэснээр охины амь насыг аврах арга хэмжээ амжилттай хэрэгжжээ.
