20251030-151026-file.jpeg

2025-10-30 15:10
Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт ял авсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг сулласан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархжээ. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг Эрүүгийн хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, 2024 оны нэгдүгээр сард нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж байв. Гэвч өнөөдрийн байдлаар түүнийг ялласан шүүгчийн тогтоол […]

20251030-150135-file.jpeg

2025-10-30 15:01
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг өглөө, оройд дроноор хэмждэг болжээ. Энэ сараас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08:00-09:00, орой 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмждэг болсон байна. “Дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 километр радиуст хяналт хийх бүрэн боломжтой. Цаашид […]

20251030-134947-file.jpeg

2025-10-30 13:49
Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссанаас хойш 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх хуулийн заалтыг хүчингүй болгуулах цахим өргөдлийг есдүгээр сарын 24-нд санаачилсан. Уг өргөдлийг аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 100,415 хүн дэмжиж гарын үсэг зурснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу “хуулийн төсөл […]

20251030-134545-file.jpeg

2025-10-30 13:45
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариу захидалдаа, “Хятад, Монгол хоёр улс нь бие биедээ чухал хөрш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүх салбарт улам идэвхжиж, хамтарсан чухал төслүүд амжилттай хэрэгжиж, уламжлалт найрамдал […]

20251030-133740-file.jpeg

2025-10-30 13:37
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар уг хэрэг үүссэн байна. Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахад прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх […]

20251030-130119-file.jpeg

2025-10-30 13:01
2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийн тоймд, зээлдэгч Ц нас барсан учир түүний зээлийн үүргийг хэн хүлээх талаар маргаан үүссэн байна. Нэхэмжлэгч “Голомт банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, Ц, Б нар зээлийн гэрээ байгуулж 10,475,000 төгрөгийн зээл авсан бөгөөд дахин зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж Ц нь Г-тэй хамтран 2,180,000 […]

20251030-120121-file.jpeg

2025-10-30 12:01
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Энэхүү автобензиний буулгалт дараах байдлаар хийгдэж байгаа: – Дархан өртөө – 1 вагон – Рашаант өртөө – 6 вагон – Толгойт өртөө – 9 вагон – Улаанбаатар өртөө – 5 вагон – Сайншанд өртөө – 5 вагон […]

20251030-110201-file.jpeg

2025-10-30 11:02
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос эрүүл мэндийн байгууллагын удирдлагын манлайлал, менежментийг сайжруулах, сахилга хариуцлага, соёл, ёс зүйн хэм хэмжээг сахих чиглэлээр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, санал солилцох, зөвлөмж боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 2025.10.29-ний өдөр болсон хэлэлцүүлэгт эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага, цаашдын чиг хандлага, ёс зүйн болзошгүй зөрчлөөс […]

20251030-093740-file.jpeg

2025-10-30 09:37
“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” (SSC Soil) төсөл Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд Монгол Улсад хөрсний зураглал болон лабораторийн чадавхыг сайжруулах, тариалангийн тогтвортой менежментийн сайн туршлагыг нутагшуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улс энэхүү төслийг хэрэгжүүлэх дэлхийн 4 дэх улс болж байгаа бөгөөд БНХАУ-аас хөрс хамгаалах […]

20251030-091421-file.jpeg

2025-10-30 09:14
Монгол Улсын Их хурлын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан. Хүннү хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай байх бөгөөд нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Төв аймагтай хөгжлийн интеграцид орж, хотын эдийн засгийн үр ашгийг […]