20251031-131707-file.jpeg

2025-10-31 13:17
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаараа бүлгийн дарга, УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөл өмнө нь хуралдаж, Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Түүний оронд МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргад […]

20251031-130929-file.jpeg

2025-10-31 13:09
Турк улсад болж буй даамын өсвөр, залуучуудад зориулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө Монголын хоёр тамирчин алтан медаль хүртэх болзлыг хангажээ. Хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Ирээдүй” даамын академийн тамирчин СМ Эрдэнэцогтын Арвин-Эрдэнэ, мөн насны охидын ангилалд Архангай аймаг, “Даам Месси” клубийн тамирчин СМ Баянмөнхийн Эрмүүнзаяа нар аваргалах нь тодорхой […]

20251031-122041-file.jpeg

2025-10-31 12:20
“Номын соёлт ертөнц” ТББ нь ном унших сонирхолтой хүүхэд залуусын хүрээг өргөжүүлэх, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр “Зорилтот уншигчдын 50 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг уламжлалтай. 2025-2026 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийг “Байгаль экологийн тухай 50 ном” сэдвийн хүрээнд өрнүүлж байна. Байгаль орчны тулгамдсан асуудал, экологи, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийг номын хэлээр уран сайхны […]

20251031-121742-file.jpeg

2025-10-31 12:17
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 […]

20251030-220138-file.jpeg

2025-10-30 22:01
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг шат ахиулж, ‘BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөр (2025.10.30) зарлалаа. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ. Монгол Улсын Засгийн газрын сүүлийн таван сарын хугацаанд төсвийн болон өрийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн […]

20251030-210143-file.jpeg

2025-10-30 21:01
Монгол Улсын Дээд боловсролын сургалтын байгууллагын Багшийн хөгжлийн төвүүд үйл ажиллагааны туршлага хуваалцаж, харилцан суралцах зорилготой “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага – 2025” сэдэвт үндэсний туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын яамны дэмжлэгтэйгээр, Боловсролын ерөнхий газар санаачлан, удирдан зохион байгууллаа. Арга хэмжээнд Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их […]

20251030-200142-file.jpeg

2025-10-30 20:01
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг Авлигатай тэмцэх газраас хянаж, хүчингүй болгуулав. Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасны дагуу тус журам нь Боловсролын ерөнхий хуульд тусгагдаагүй заалтуудыг үндэслэсэн, нэг утга санааг олон дахин давхардуулан журамласан, олон нийтэд ойлгомжгүй, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бий болгосон байв. Чингэлтэй дүүргийн Боловсролын […]

20251030-190133-file.jpeg

2025-10-30 19:01
ТВ5 Телевиз эцэг эх нь авто ослоор өөд болж, өнчирч үлдсэн 2-13 насны эгч дүүсийн тухай сурвалжилга бэлтгэсэн. Сайн санаат Монгол түмэн дөрвөн хүүхдэд туслах аяныг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 82 сая төгрөг цуглаад байна. Мөн нэгэн иргэн 100 сая төгрөг хандивлахаар болоод байгаа юм. Бид энэ мөнгөөр хүүхдүүдийн хичээл сургуульд нь ойр буюу нисэх, яармаг […]

20251030-170147-file.jpeg

2025-10-30 17:01
Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын сүүлийн арав хоног болон 12 дугаар сарын эхний арав хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ онд гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, машин техник явахад аюулгүй түвшинд хүрэхгүй байх магадлал өндөр байгаа тул мөс цөмрөх аюулаас онцгойлон сэрэмжлэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 2025 онд […]

20251030-160124-file.jpeg

2025-10-30 16:01
“Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Ч” нэртэй иргэн “Poker ….” апплейкшнаар цахим мөрийтэй тоглоом /покер/ тоглож, бусдын дансанд 80 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна. Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр […]