Монголын хоёр тамирчин өсвөрийн даамын ДАШТ-ээс алтан медаль хүртэх болзол хангалаа

2025-10-31 13:091min
20251031-130929-file.jpeg

Турк улсад болж буй даамын өсвөр, залуучуудад зориулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө Монголын хоёр тамирчин алтан медаль хүртэх болзлыг хангажээ.

Хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Ирээдүй” даамын академийн тамирчин СМ Эрдэнэцогтын Арвин-Эрдэнэ, мөн насны охидын ангилалд Архангай аймаг, “Даам Месси” клубийн тамирчин СМ Баянмөнхийн Эрмүүнзаяа нар аваргалах нь тодорхой болсон байна.

Б.Эрмүүнзаяа нь Монголын даамчдаас ДАШТ-ий үндсэн төрөлд хошой аварга болсон анхны тамирчин бөгөөд өмнө нь блиц төрлөөр хоёр, рапид төрлөөр нэг алтан медаль хүртэж байжээ.