20251030-090041-file.jpeg

2025-10-30 09:00
Төслийн менежер Э.Дөлгөөн “Physical Asia” шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр үзэхийг уриалж байна. Тэрбээр шоуны чанар, дуу, дүрслэл, мэдрэмжийн хувьд тэс өөр гэдгийг онцолсон. Мөн үзэгчдийн хандалт, үзэлт нь дараа дараачийн Монгол Улстай хамтрах, Монгол хадмалтай контентууд хийгдэх зэрэгт чухал нөлөөтэй гэдгийг тэмдэглэжээ. Тиймээс өөрийгөө болон бусдын хөдөлмөрийг хүндэлж, хулгайн контентоос зайлсхийхийг уриалсан байна.

20251030-080103-file.jpeg

2025-10-30 08:01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж, ард түмэндээ уран бүтээлээ толилуулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор: – “Монгол кино үйлдвэр”-ийн […]

20251029-215310-file.jpeg

2025-10-29 21:53
Тагнуулын байгууллагаас Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ТЕГ-аас энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 18.6 “Мөнгө угаах” гэмт хэрэгт Монгол Улсын иргэн “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр […]

dollars-euro-swiss-franc-chinese-yuan-and-russian-ruble-bills-photo-580x365-1.jpg

2025-10-29 21:01
Монголбанкнаас зарласан валютын ханш 2025 оны аравдугаар сарын 29-ны өдрийн байдлаар ам.доллар 3588 төгрөг хүртэл буурчээ. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард ам.доллар 3593 төгрөг байсан. Үүнээс авч үзэхэд өнөөдрийн ам.долларын ханш өмнөх өдрөөс 1,54 хувиар буурсан үзүүлэлт гарсан аж. Харин Евро 10.59 хувиар өсч 4,182 төгрөг хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ам.долларыг бэлнээр авах […]

20251029-205308-file.jpeg

2025-10-29 20:53
МИАТ ТӨХК өнөөдөр, 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ. Энэхүү нислэг нь орон нутгийн хөгжил, бүс нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа бөгөөд Баянхонгор чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэнэ. Нислэгийг CRJ-700 маягийн агаарын хөлгөөр үйлдэж, ойрын зайнд нислэг үйлдэх […]

20251029-195315-file.jpeg

2025-10-29 19:53
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг 2025 оны долоодугаар сарын 21-нд Бишкек хотноо Монгол Улсын Засгийн газар болон Киргиз Улсын Сайд нарын танхим хооронд байгуулсан. Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенц нь 87 гишүүн улстай бөгөөд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон. Конвенцын […]

v1qoc3_571206539_1127026966269581_7027783439307679256_n_x974-1280x866.jpg

2025-10-28 14:24
Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гол авто замуудын ачааллыг багасгах зорилгоор ирэх онд хийхээр төлөвлөөд буй 10 орчим шинэ авто замын трассын байршил дээр НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллажээ. Энэ удаа Яармаг орчимд төлөвлөсөн шинэ замын трассуудын талаар танилцуулав. Тодруулбал Яармагийн гэр хороолол дундуур явах шинэ авто замын трасс, Яармагийн гол замаас Нүхтийн авто зам […]

HowtoBuyGoldBarsGettyImages-1689908174-dd1c5db2500f4b62a6620a1749beee7d-1280x853.jpg

2025-10-28 13:55
Унц алт 3982 ам.доллароор арилжаалагдаж байна Даваа гарагийн /2025-10-27/ арилжаагаар алтны ханш 3.2 хувиар суларч, унц нь 400 ам.доллароос доогуур түвшинд буусан ч мягмар гарагийн арилжаагаар бага зэрэг тогтворжиж, сүүлийн байдлаар унц нь 3982 ам.долларт хадгалагдаж байна. АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид тариф, экспортын хязгаарлалт зэрэг хэд хэдэн асуудалд хэлцэлд хүрснээ мэдээлсэн нь найдвартай хөрөнгө оруулалтын […]

Screenshot-2025-10-28-130905.png

2025-10-28 13:10
Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцэж шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтсон байна. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд […]

571377274_1385333423266391_2123882007443158869_n.jpg

2025-10-28 12:30
УОК-ын шуурхай штаб цаг үеийн асуудлаар яг одоо Шадар сайд С.Амарсайханы өрөөнд хуралдаж байна. Хуралдаанд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай эрдэс баялгийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн холбогдох албаны төлөөлөл оролцож, шатахууны нийлүүлэлт, эрүүл мэнд, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал зэрэг цаг үеийн асуудлаар […]